Ашиглалттай ДЭЭВЭР
Дээврийг хиймэл дагуулын антень, агааржуулалтын хоолой байрлуулах зэргээр ашигладаг байсан ч соёлын хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр өндөр байшингийн дээврийг олон нийтийн орон зай болгон өөрчлөх чиг хандлага их байна. Цааш уншихГадна тохижилт
Үйлчилгээний газрууд гудамж талбайруу гарсан өөрийн эзэмшилдээ өөрсдийн хэв маягт зохицох гадна тохижилтийг хийн тэндээ тав тухыг бүтээхийг зорьж буй энэ цаг үед Люксвүүд Групп таны хүсэл сонирхолд нийцсэн тохижилтын WPC материалаар шинэлэг загвар дизайны шийдэлтэйгээр гүйцэтгэж өгнө. Цааш үзэхТӨСӨӨЛЛИЙГ БОДИТ БОЛГОНО
Манай хамт олон хэрэглэгч, захиалагч нарынхаа төсөөллийг илүү бодит болгох үүднээс захиалгын дагуу 3D зураг үнэ төлбөргүй зурж өгдөг.ТАНИЛЦУУЛГА
Люксвүүд Групп ХХК нь 2012 онд байгуулагдан барилгын салбарт шалгарсан технологийг нэвтрүүлж, шилдэг шийдлүүдийг бүтээх эрхэм зорилготойгоор ажиллаж эхэлсэн билээ.
Бид олон улсын барилгын салбарт эрчимтэй, хөгжиж буй байгаль орчинд ээлтэй мод-хуванцрын нийлмэл Герман улсын WPC технологийн материалыг Монголд анх удаа нэвтрүүлсэн.
Манай компани WPC материалын үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч БНХАУ-ын "Хэнгтонг Люксвүүд" ХХК-ийн онцгой эрхт албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.
Бид хэрэглэгчдийнээ хэрэгцээ шаардлагад нийцсэн WPC эко материалыг нийлүүлэхээс гадна тус материалаар хувийн орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилга, гадна тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Энэхүү ажлынхаа хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг нийслэл, хөдөө орон нутагт амжилттай хэрэгжүүлээд байна.