Miners Villa амины орон сууцын төсөл
Эрдэнэт хот нь улсын үйлдвэрлэл, боловсрол, соёлын чухал төв бөгөөд бид таны ирээдүйг энэхүү цэвэр агаартай, ая тухтай амьдрах орчинд цогцлоон бүрдүүлж байна.MINERS VILLA (УУРХАЙЧИН-3) - ТАНЫ МӨРӨӨДЛИЙН ШИНЭ ГЭР
Эрдэнэт хотын хамгийн тав тухтай амины орон сууцны хотхон! Өмнө нь зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулагдаж байсан уг төсөл одоо зах зээлд бүрэн нээлттэй болж, хэн бүхэн авах боломжтой боллоо! Miners Villa амины орон сууцны хороолол нь төвийн төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугамд холбогдсон. Нийт 30.8 га талбайд 668 айлын амины орон сууцны хороолол.
Miners Villa хотхоны зурган танилцуулга
Miners Villa төслийн 3D render танилцуулга
Байгалийн тогтоц, налуу хэсэгтэй уялдуулан айл бүрийн харагдац сайтай, байгалийн гэрэл тусах хүртээмжийг хангасан дараах төрлүүдээс та сонголтоо хийх боломжтой.Сингл хаус (Single House): 184.75 м.кв - 296.97 м.кв талбайн сонголттой, цэлгэр саруулхан бие даасан хаус.
Твин хаус (Twin House): 199.20 м.кв болон 247.42 м.кв талбайтай, дээвэр дээрээ зориулалтын террастай зэрэгцээ 2 хаус.
Таун хаус (Town House): 213.33 м.кв болон 267.48 м.кв талбайтай тансаг зэрэглэлийн хаус.
Мульт хаус (Multi House): 100.77 м.кв - 198.52 м.кв хүртэлх сонголттой бөгөөд 1 блок нь 4 айлтай. 2 давхрын айл нь дуплекс загвартай ба байрны доогуураа нэгдсэн дулаан зогсоол төлөвлөгдсөн.