Люксвүүд групп ХХК нь Улсын төвсийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 1000 хүний суудалтай Спорт цогцолборын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус барилга нийт 7870м2 талбай бүхий 3-н блокоос бүрдэнэ. Тус цогцолборт 3-н замтай усан бассейн, хоккей, уран гулгалтын талбай , 270 хүний суудалтай спорт залнаас бүрдэнэ. Бусад хэсэгт бөхийн бэлтгэлийн өрөө, боксын ринг, фитнэсс клуб, ресторан буфет, ширээний теннис, ашиглалтын албаны оффис, техникийн өрөө, өлгүүр хувцас солих өрөө, душ, ариун цэврийн өрөөнүүд зэргээс бүрдэнэ. Барилга угсралтын ажил одоогийн байдлаар 80 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд 2019 оны 4дүгээр улиралд багтаан дуусгах төлөвлөгөөтэй явж байна.