Бид танд WPC мод хуванцрын нийлмэл 100% байгалийн эко бүтээгдэхүүнийг санал болгож байна.

 

WPC МАТЕРИАЛЫН ТАНИЛЦУУЛГА

WPC МАТЕРИАЛЫН ТАНИЛЦУУЛГА

Энэхүү бүтээгдэхүүн нь мод хуванцрыг нарийн технологийн аргаар нийлүүлэн гаргаж авдаг эко бүтээгдэхүүн юм. Модыг хуванцар материалтай нэгтгэснээр модны байгалийн шинж чанар болох ялзарч муудах, хөгцрөх, гандах, цуурах, хорхой шавжид идэгдэх, гал дэмжих гэх мэт сул талуудыг арилгаж барилгад ашиглахад илүү тохиромжтой, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ус чийгэнд тэсвэртэй болгосон юм.

WPC материал нь модны үндсэн шинж чанарыг хадгалж үлдсэн бөгөөд харагдах байдлын хувьд энгийн байгалийн мод шиг харагдаж мэдрэгддэг, олон төрлөөр үйлдвэрлэгддэг учир угсарч босгоход хялбар. 

Барилгын гадна өнгөлгөө, дотор засал, тагт, террас, хашлага, хашаа, саравч, сүүдрэвч, сандал, явган хүний зам, гүүр,  өндөр барилгын ашиглалттай дээврийн тохижилт болон гадна тохижилтын бүх төрлийн ажлуудад ашиглахад тохиромжтой. 

Мөн энэхүү технологиор мод болон чулууг хуванцартай нийлүүлэн үйлдвэрлэсэн хана дүүргэлтийн хавтанг барилгын үндсэн хана,  орон сууцны өрөө хоорондын хананд ашиглах боломжтой. WPC хана дүүргэлтийн хавтан нь галд  шатдаггүй гэдгээрээ онцлог давуу талтай юм.

 

Үнийн санал авах