Люксвүүп Групп

Танилцуулга

     Манай компани нь 2012 онд “ЛЮКСВҮҮД   ХАУС” ХХК нэртэйгээр байгуулагдан барилгын салбарт шалгарсан технологийг нэвтрүүлж, шилдэг шийдлийг бүтээх эрхэм зорилготойгоор олон улсын барилгын салбарт эрчимтэй хөгжиж буй байгаль орчинд ээлтэй Герман технологи болох “Wood Plastic Composite” буюу мод хуванцрын нийлмэл материалыг Монгол улсдаа нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн. Улмаар 2016 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн “ЛЮКСВҮҮД ГРУПП” ХХК болсон юм.

    Бид   хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн WPC материалыг нийлүүлэхээс гадна тус материалаар нийтийн болон амины орон сууц,  үйлдвэр үйлчилгээний барилга байгууламж барих,  мөн дотор засал,  ашиглалттай дээвэр болон гадна тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

    “ЛЮКСВҮҮД ГРУПП” ХХК нь WPC материалын үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч БНХАУ-ийн “Хэнгтонг Люксвүүд” ХХК-ийн онцгой эрхт албан ёсны дистрибьютор юм.
    

 

Танилцуулга

КОМПАНИЙ АЛСЫН ХАРАА

Алсын хараа
Монгол улсын барилгын салбарт дэлхийд шалгарсан технологийг нутагшуулах

Эрхэм зорилго
Монгол улсын барилгын салбарт дэлхийд шалгарсан технологийг нэвтрүүлэн, улс орныхоо бүтээн байгуулалтад
шинэ өнгө төрх, шилдэг шийдлүүдээр бодит хувь нэмрээ оруулах нь бидны эрхэм зорилго юм

Бидний үнэт зүйлс
Чадварлаг боловсон хүчин, дэвшилтэд  технологи, шилдэг шийдэл

Үнийн санал авах